Монгол Улсын арилжааны 12 банк албан журмын хадгаламжийн даатгалд хамрагддаг

Админ
2026/08/06

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль-ийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк албан журмын хадгаламжийн даатгалд хамрагддаг. Энэхүү тогтолцооны хүрээнд харилцагч иргэдээс ямар нэгэн даатгалын хураамж авдаггүй бөгөөд даатгалын хураамжийг тухайн арилжааны банк өөрөө төлдөг. 

Ингэснээр иргэдийн банканд байршуулсан харилцах болон хадгаламжийн нийт 20 сая төгрөг хүртэлх үлдэгдэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу хадгаламжийн даатгалд хамрагддаг. 

Хадгаламжийн даатгал нь банкны салбарын тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн хадгаламжийг хамгаалах, санхүүгийн тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна