ТАНИЛЦ: "ОЮУТОЛГОЙ"-Г ШАЛГАСАН УИХ-ЫН "АЛДАГДСАН"ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭС....


УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” Ажлын хэсгийг өнгөрсөн оны 3 дугаар сард УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулсан.  Шалгалтын дүгнэлт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэгдээгүй байхад мэдээлэд "Рио Тинто" компанид хэдийнэ хүрч,  тайлбар нэртэй гэрээний ганц ч, үг өгүүлбэрийг өөрчлөхгүй гэсэн "эсэргүүцэл" ирүүлсэн.  Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагзй Байншын хороогоор хэлэлцээгүй байхад энэхүү мэдээлэл ийнхүү задарсан нь гишүүдийн дунд хардлага бий болгоод байгаа. Эцэслээгүй мэдээллийг Оюутолгойд  хэн урьдчилан өгөв?  Ажлын хэсгийн экс ахлагч Д.Дамба-Очир уу, одоо ахалж байгаа Д.Тэрбишдавга уу? эХэн нь ч өгсөн бай энэ нь хэний эрх ашиг нөлөөлөх, хэний ашиг сонирхолд нийцэв гэдэгт олон нийт эгдүүцэж буй. Тиймээс Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага дотроос мэдээлэл гадагш задарсан нь хамгийн анхаарал татсан асуудал болоод байна. Нууц биш байж болох ч мэдээлэл гадагш задарсан нь УИХ дотор мэдээлэгч байгаа гэсэн үг.

Ямартай ч энэ Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, А.Ундраа Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа  нар ажиллажээ. Мэдээлэл өгсөн хэмээн хардагдаж буй  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Ажлын хэсгийн дүгнэлтийг нууц биш хэмээн хэлж байгаа. Тиймээс энэхүү шалгалтын зарим мэдээллийг  хүргэж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил:
Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлууд Ажлын хэсгийн ирүүлсэн асуудлын дүн /сая ам.доллараар/ ХНЗ-ийн хүү тооцох дүнгээс хасч залруулах дүн /сая ам.доллараар/ 1-р үе шатны хөрөнгө оруулалтын зардлаас хасч, менежментийн төлбөр тооцохгүй байх дүн /сая ам.доллараар/
1 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний эрхийг холбоотой талуудад шилжүүлэн анхан шатны баримтаар нотлоогүй төлбөр хийсэн, түүнтэй холбоотой гарсан зардал 92,040,1 90,040,1 92,040,1
2 “Оюутолгой” ХХК-ийн тооцооллын алдаанаас үүсч хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал 340,666,5 1,2863,9 340,191,6
3 “Оюутолгой” ХХК-ийн  бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас анхан шатны баримтаар нотлогдоогүй зардал 590,265,2 144,641,7
4 “Оюутолгой” ХХК-ийн бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн 144,641,7 30,997,3 528,625,8
5 Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал болон хувь нийлүүлэгчдийн зээлийн дүнгээс бууруулан тооцох баримтаар нотлогдоогүй зардлын дүн 1,167,613,5 588,860,2 1,105,499,2
6 Хөрөнгө оруулалтын гэрээ болон хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагдаагүй асуудлыг холбогдогч талуудын хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэх, цаашид дахин нягтлан шалгах ажил 718,260,3 713,181,5
7 Нийт 1,885,847,3 713,181,5 1,105,499,2
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ
  • Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • “Оюутолгой” компанийн монгол ажилтны сарын дундаж цалин гадаад ажилчдынхаас 5-15 дахин бага.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.
  • …”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас 5 дахин бага. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан.  Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон  бусад хэлбэрээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.
АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ
  • Уул уурхайн компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон түүний гэрээний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьж ажиллах төрийн байгууллагуудын эрх үүргийг тодорхойлж өгөх,
  • Өнөө болон ирээдүйд хэрэгжих уул уурхайн төслүүдийн аливаа гэрээнд менежментийн төлбөр тогтоохгүй байх зарчмыг батлах,
  • Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчноос бусад зүйлийг тогтворжуулахгүй байх
  • Рио-Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авч, төслийн санхүүжилтийн зээлийн хүү гэсэн хоёр төрлийн дүнгээс менежментийн төлбөр авахаар тохирсон байгааг өөрчлөх
  • ТЭЗҮ-д зааснаас хэтэрсэн зардлын хэмжээгээр Рио-Тинто компанид олгох менежментийн төлбөрийг хасах
  • Нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан нэхэмжлэн авч буйг таслан зогсоох зэрэг асуудлуудыг тусгасан байна.
1-8 УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд 2-7 УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд 59638044_271770840261862_8315193539893919744_n УИХ-ын Ажлын хэсэг: Оюутолгойгоос илэрсэн зөрчлүүд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна