Severity: Warning
Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /var/www/html/tvmongolia.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /var/www/html/tvmongolia.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /var/www/html/tvmongolia.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /var/www/html/tvmongolia.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once
У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ гэх тодотголоосоо салш амжаагүй байтал дахин нэг Засгийн газрын сайд их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон гэх дуулиан дэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.
Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” хэмээн хэлж байсан ч сайдууд нь ЖДҮ-ийн гэх хэрэгт холбогдсон. Улмаар нэг сайдыгаа золигт гаргасан. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудаас дахиад л “но” илэрлээ. Илрэх илрэхдээ томоохон хэмжээний авлигын хэргийн сэжүүрийг хууль хяналтынхан барьж авчээ.
Тодруулбал Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байдал илэрчээ. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох уу гэдэг сонирхолтой асуулт гарч ирэх нь. Хэрэв байдал бишдвэл У.Хүрэлсүх дахиад л нэг сайдаасаа хагацах бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна