Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгох тухай саналыг Хууль зүйн байнгын хороон дээр УИХ-ын гишүүн, одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санаачлан дэмжүүлж, УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар дэмжиж батлуулсан. Гэтэл энэ хуулийн зүйл заалтаар жилийн өмнө тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь үйлдэл дээрээ баригдсан МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарын хэрэг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болоод байгаа юм. Тус хэрэгтэй холбогдуулж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг нэг ангийн хүүхэд болох МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг хэргээс мултлахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлигачдад боломж олгосон хэмээн буруутгаад буй. Өнөөдөр тэрбээр энэ талаараа тайлбар хийлээ. Тэрбээр “Э.Аззаяа надтай нэг төгсөлтийнх. Дэд сайд асан Б.Энхбаяр ч надтай нэг төгсөлтийнх. Тэр жил төгссөн 130 төгсөгчийг бүгдийг нь надтай хамаатуулбал утгагүй юм болно. МХЕГ-ын 2000 байцаагч болгоныг надтай хамаатуулбал ёстой гүтгэлэг болно” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна