МАН: Иргэдэд гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгоно


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж,  Итгэлийн зээл олгох хуулийн төслийн талаар хэлэлцэж дэмжлээ. Итгэлийн зээл гэдэг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох барьцаагүй, бага хүүтэй зээл юм.

Энэ талаар МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ үеэр, "Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд банкны зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс барьцаа хөрөнгө шаардахгүй, бага хүүтэй зээл олгох асуудлыг хэлэлцэж байна.  Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх ёстой. Тус зээлдийн санхүүжилтэд төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн төвлөрүүлэн зөвхөн Төрийн банкаар дамжуулж олгоно. Банкнаас зээлдэгчдийн судалгаагаар иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэл зээл авдаг. Тиймээс Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг байхаар тусгасан" гэсэн юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна