Оюутолгойд мэдээлэл өгсөн асуудлыг ТЕГ шалгаж эхэлжээ


Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн материал, танилцуулга  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэхээс өмнө "Оюутолгой" компанийн удирдлагуудад хүрсэн нь ноцтой асуудал үүсгээд байгаа.  Эх орноосоо урвагч, мэдээлэл дамжуулагч  УИХ-ын гишүүд дотор байгаа эсэхэд ҮАБЗ  болон тагнуулын байгууллагынхныг анхаарал хандуулж шалгахыг олон нийт шаардаж байгаа. Энэ дагуу Тагнуулын байгууллага Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу шалгаж эхэлжээ. Одоогоор Оюутолгой” компанид задруулсан  гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг шалгаж тогтоох ажил хийгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна