Сахалтай залууст хандсан хэдэн үг


Эцгийгээ амьд байхад сахал тавьдаггүй ээ гэдэг. Ах захаа хүндэтгэж ааваасаа хөгшин харагдаж магадгүй гээд бас хөвгүүдээ даруулагатай байлгах ардын ухаан ч байсан байж магадгүй. Гэвч зах зээлд орж гадна дотно явж галуу шувууны мах идэцгээж үзсэн монгол залууст энэ үг падлий ч үгүй болсон. 18 нас хүрэв үү үгүй юу барвайсан сахал тавьж бааварладаг залуус нийслэлийн гудмаар дүүрсэн. Ямар сайндаа л сахалтай залуус эвлэлдэн нэгдэж “сахал үс ургуулагч эрчүүдийн клуб” гэж байгуулахав дээ. Басч үгүй энэ клуб 4600 гишүүнтэй гэжийгуу. Бүртгэлтэй нь энэ, бүртгэлгүй зөнгөрүүд ч бас зөндөө л байгаа байх. Залуус ингэж сахлаа ургуулах болсон нь Монголд "сахал эрдэнэбилэг" гэх бүх юманд эзэн суусан тоймгүй баян нэгэн нууц нөхөр тодорч, хуулийн байгууллагын амьд түүх болсон эрхэм гишүүн Нямдорж хүртэл “сахал эрдэнэбилэг” гэх энэ хүний бараа сүрийг хараад үхэх юмсан гэж хэлж байхав дээ. Ядаж байхад Нямдорж гишүүн “Монголын эзэн” гэх өндөр алдрыг энэ нөхөрт өгсөн нь Монголоор нэг сахалтай хүмүүсийг бий болгосон. Сахал үс нь ургадаг хүн бүр шахуу л Монголын эзэн болчих санаатай баваагаад л явдаг болхов дээ. Харин азаар манай хэвлэлийнхэн "сахал эрдэнэбилэг"-ийн бараа сургийг гаргаж, үнэхээр л чамин сахалтай нэгэн эрхмийг Эрдэнэтээс тодруулж Монголоор нэг “од” болгосон. Гэтэл сая яав. Эрдэнэтийн 49 хувийг хэргээр өнөө алдарт “сахал” эрдэнэбилэг гэгээн дүрээрээ цагдаагийнханд баривчлагдсан чинь шааааал өөр хүн байх нь тэр. Өнөө Эрдэнэтийн ах хуурамч “сахал” байсан нь баригдсан. Гээд яахав азтай хүн гэж азтай л байдаг хойно хэдэн жил Монголын эзэн болоод амжсан гэжүүгаа. Харин одоо Монголын эзэн нэгэнт тодорсон юм чинь сахал үсээ ургуулсан эрчүүд өөрийнхөө төрхөнд ороод эхнэр хүүхдэдээ тоогдохоо бодсон нь дээр дээ одоо. Ядаж бавайгаад хөгшин хөвөө харагдахаа болино ш дээ хө, сахалтнууд аа.
За тэр яахав. Ингэхэд өнөө алдарт Монголын эзэн "сахал" Эрдэнэбилэгийн маань сүр дуулиантай баривчлагдан шалгуулж байгаа Эрдэнэтийн 49 хувийн асуудал бас л тэгсх ингэсгээл "нууц" байдалд ороод явчуу яав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна