Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг цагдан хорьжээ


Өнгөрөгч лхагва гаригт буюу тавдугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын байцаагчид Эрүүл мэндийн яамны мэргэжилтэнүүдийг цагдан хорьсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн  Б, Ч нарыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа ангид цаг хорьсон байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад "ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна