Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргасан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа аж. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь намын бүлэг буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ талаар намын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Ш.Раднаасэд гишүүнийг хөөн хэлэлцэх хугацаа, Д.Дамба-Очирын хувьд Оюутолгой руу бичиг явуулсан гэдэг асуудлаар шийтгэж байгаа юм байна. Хуульд УИХ-ын гишүүн үг хэлж, санал оруулж, байр сууриа илэрхийлсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Тиймээс гишүүдэд ийм арга хэмжээ авч болохгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс намын Хяналтын хороог энэ шийдвэрээ эргэж хараач. Гишүүдийнхээ эрх ашгийг зөрчиж байгаа юм бишүү гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Учир нь зөвхөн хэвлэлээр гарсан мэдээллийн төлөө УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцоод байвал цаашид гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Намын дүрэмд намын эв нэгдэлд харшилсан, намын бодлого шийдвэрийг зөрчсөн үед ийм арга хэмжээ авахаар заасан байдаг. Гэвч эдгээр гишүүдийн хувьд аль аль нь дээрхийг зөрчөөгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна