Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэвлэлүүдээр анх түүнийг гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоноос болж ийнхүү нас барсан хэмээн мэдээлж байсан ч өнөөдөр АН-ын дэд дарга Х.Тэмүүжин "Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр ямар нэгэн зүрх хаагдах, цус харвалтын үйл явц байхгүй. Их гэмтлийн улмаас нас барсан байна. Өндрөөс унасан уу эсвэл цохиулсан уу гэдгийг нарийн шалгуулна" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Г.Батхүү агсны хамгийн сүүлчийн зураг дэлгэгжээ. Дээрх зураг нь Г.Батхүү агсан нас барахаасаа цаг гаруйн өмнөх зураг аж. /2019.05.17 ны 18 цагийн үед авсан зураг/ Тэрбээр энэ сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Төрийн ордны нэг давхарт өндрөөс унаж нас барсан байдалтайгаар олдсон билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна