Уул уурхайн эдийн засагч гэх залуу анх Тавантолгойн бүлэг ордыг хэрхэн эдийн засгийн үр ашигтай ашиглах талаар хэвлэл мэдээллээр ярьж эхэлснээр Лүндэгийн Наранбаатартай монголчууд танил болж байлаа. Үүнээс хойш олон жил өнгөрч Тавантолгойн талаарх түүний байр суурь ч 360 градус эргэснийг хэвлэлийн хуудаснаас харж болохоор болжээ.
Өнөөдөр энэ залуу нүүрсний салбараас улс төрийн салбар луу орж, уурхайчнаас-улстөрч болох гэж яаж эвдэрч, эрээ цээрээ алдсаныг он цагийн хэлхээс, үйл явдлын түүх харуулж эхлээд байна. Түүнийг уурхайчнаас улстөрч, улстөрчөөс-шантаажчин болсныг “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ, “Ногоон хас” зэрэг иргэний байгууллагын төлөөллүүд “Эрдэнэт тавантолгой” ХК-иас авсан 352 сая төгрөгийн тендер болон 40 мянган ам.долларын баримтаар илчиллээ.
УЛСТӨР ДЭХ ШАНТААЖ
2013 он. Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын дарга болов. Энэ үеэс шантаажчин болсныг Дархан-Уул аймгийн АН-ын хороонд үүссэн түүх харуулна.
2. Улс төрийн албан тушаалгүй болсон ч орон нутгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж АН-ынхаа саналыг хуваалцана хэмээн шантаажилсан ч 250 хүний хуурамч гарын үсэг цуглуулсан үндэслэлээр нэр дэвших эрхгүй болж байсан.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ДАХЬ ШАНТААЖ
Л.Наранбаатарыг MCS-ийн дуу хоолойг илэрхийлэгч гэдгийг улс төр, эдийн засгийн хүрээнийхэн бүгд мэддэг. Ялангуяа төрийн мэдлийн Тавантолгойн стратегийн ордыг гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах, Тавантолгойн төмөр замыг барьж байгуулах зэрэг асуудлууд яригдах бүрт Л.Наранбаатар MCS–ийн ашиг сонирхлыг илт хамгаалж, дэмжсэн байр суурь илэрхийлдэг байсан нь өдөр тутмын хэвлэлүүд болон өөрийнх нь твиттерт үлджээ. Яагаад?
Яагаад гэвэл Наранбаатарын уул уурхайн компаниудын ТЭЗҮ-ийг хийдэг “Гложекс” хувийн компани нь 2013 оноос хойш “Энержи ресурс” компанитай бизнесээрээ хамтарч байгааг дараах баримт харуулдаг.
“Эрдэнэс тавантолгой” компанийн хийсэн бүхнийг өөлж, шүүмжилж, эсэргүүцэх нь хэнд нь хэрэгтэй вэ? Наранбаатар яагаад ганцхан “Эрдэнэс тавантолгой”-той зууралддаг вэ? Яагаад Багануур, Шарын гол эсвэл Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр биш ганцхан Эрдэнэс тавантолгой вэ?
Яагаад гэвэл MCS-ийн “Энержи ресурс”-ийн мэдлийн Тавантолгойн нөөц дуусч байгаа. Тийм болохоор Л.Наранбаатараар ЭТТ-н үйл ажиллагаа бүрийг нь харлуулж, муулж, хэвийн үйл ажиллагаа явуулахыг нь эсэргүүцсэнээрээ “төр муу менежер” гэдгийг батлан харуулж MCS–д өгүүлэх. Энэ нь мань эрд өөрт нь ашигтай. Тэр ЭТТ-оос зарласан тендер бүрийг компанидаа авч, 1072 хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж, хөндлөнгийн хяналт тавих нэрийдлээр удирдлагын багт орох шантаажийг 2017 оноос хойш хийж буйг дараах жагсаалтаас харж болно.
6. 09 сар. ЭТТ компанийг 1072 хувьцаа эзэмшигчдэл ногдол ашиг тараахыг шаардаж эхлэв.
7. 10 сар. ЭТТ компани 2018 оны ногдол ашиг тараахаа мэдэгдэв.
8. 2019 он. 01 сар.Эдийн засагч Л.Наранбаатар ЭТТ компанийн “1072 хувьцаа эзэмшигчдэд бэлэн мөнгөөр ногдол ашиг тараахыг эсэргүүцэв
9. 02 сар Эрдэнэс тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалах “1072 хувьцаа”нэртэй групп үүсгэж өөрөө админ болов
10. 2019 он 04 сар. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахгүй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа
11. 02 сар Л.Наранбаатар 1072 хувьцаа эзэмшигч иргэдийн ногдол ашгийг дэд бүтцийн төсөл хөтөлбөрт зарцуулахыг эсэргүүцэж бэлэн мөнгө өгөхийг шаардав.
12. 03 сар ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахын тулд хандивын саннээв. Энэ нь MCS-ээс авч байгаа санхүүжилтээ нуухын тулд “1000 төгрөг” хандивийн аянг өрнүүлжээ.
13. 05.29“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах жагсаал хийв. “1072 хувьцаа эзэмшигчдээс 20-30 хүн ирж жагсав. 14. 05.29 “ЭТТ” компанийн байранд суулт зарлаад байна. Л.Наранбаатарын энэ суулт ямар үнэтэй вэ. Үүний цаана бас ямар шантааж байгаа бол. Л.Наранбаатар хэний төлөө, юуны төлөө суулт зарлав. Тэр зүгээр нэг суух, жагсах, тэмцэх хүн биш.
Эцэст нь
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН-аас хөөгдөн, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан улстөрч Наранбаатарыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл гайхах хэрэггүй. Яагаад гэвэл тэр УИХ-ын гишүүн болох бүх арга замыг эрж хайж, өнгөрсөн оноос сонгуулийнхаа ПИАР ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр нь “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” ТББ.
Энэ байгууллагаараа дамжуулан С.Эрдэнэтэй уулзаж, нэр дэвших тохироо хийсэн гэх мэдээлллийг АН-аас өгч байгаа. Үнэн бол магадгүй Л.Наранбаатарын эхлүүлсэн “1072 хувьцаа эзэмшигчдийн” суулт, жагсаал АН-ынхнаар өргөжин тэлэхийг үгүйсгэх аргагүй биз ээ.
Уул уурхайн эдийн засагч гэгдэх энэ залуу улс төрд орох гэж АН-ыг шантаажилсан, АН-аасаа хөөгдсөн. Харин одоо хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж жирийн иргэдийг төрийн мэдлийн ард түмний хувьцаат ганц компани руугаа турхиран шантаажилсан хэргээр дахиад уул уурхайн салбараасаа хөөгдөх вий дээ. Цаашид хэнд ямар шантааж хийх бол.
Улс орны эдийн засгийг өөд татаж, ард түмний Тавантолгойг ашигтай үр өгөөжтэй ажиллуулахын тулд өмнийн говьд халуунд халж, хүйтэнд хөрч, өдөр шөнөгүй зүтгэж буй олон мянган уурхайчид “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажилладаг. Харамсалтай нь уул уурхайн салбараас “хоолондоо” хүрсэн энэ залуу хувийн амбиц, УИХ-д орох гэсэн явцуу ашиг сонирхолдоо улайран хувьцаа эзэмшигчдийг ийнхүү уурхайчдынх нь эсрэг турхиран шантаачилж байгааг уул уурхайн салбарынхан нь хүлээн зөвшөөрсөөр байх уу.
Д.Хүү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна