Хариуцлага биш тохиролцоо нэхсэн АН-ын жагсаал


Эрх баригч байхдаа бондын мөнгөөр аархаж байсан АН-ыхан амьдрал доройтож ард түмэн ядуурч байгааг одоо л мэдэж байгаа бололтой.  Иргэдээ үнийн өсөлтөөр дарамталж, үр хойчоо халдварт өвчнөөр далайлгасан хариуцлагагүй, ёс зүйгүй Засгийн газрыг огцорч, УИХ-ыг нэн даруй тарахыг шаардсан  “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” ард түмний биш АН-ынхны л улс төр болоод өндөрлөлөө. Өөрсдийг нь эрх барьж байх үед ч байсан, одоо ч байсаар байгаа үнийн хөөрөгдөл, өмхий үнэр танар, гэмт хэрэг, хүчирхийлэл гээд нийгэм дэх бүх л муу муухай бүхнийг эсэргүүцсэн уриа лоозонтой энэ жагсаал Засгийн газрыг огцрох хүртэл үргэлжилнэ хэмээн АН-ын удирдлагууд мэдэгдсэн. Гэвч үнэндээ энэ жагсаалыг МАНАН бүлэглэлийнхний зүгээс  Засгийн газартай тохиролцоо хийх гэсэн шантааж гэсэн яриа цахим ертөнц болон улс төрийн хүрээнд яригдаж байна.

Учир нь “Эрдэнэтийн 49 хувийн”  хэрэгт холбогдсон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг болон АН-ын нөлөө бүхий улстөрчид болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Ч.Болорыг яллагдагчаар татаж, эхнээсээ баривчлагдан саатуулагдаад байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд давхцсан  ХХБ-ны санхүүжилттэй гэгдэг энэхүү жагсаалын цаана “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг дарагдуулах , дээрх нэр бүхий хүмүүсээ сугалж авч үлдэх тохиролцоо байгааг үгүйсгэх аргагүй юм. Учир нь С.Эрдэнэ бол зүгээр нэг “тэмцэл” эхлүүлэхгүй хүн. Засгийн газрыг огцортол жагсана гэх энэ тэмцлийн цаана “Эрдэнэт 49”, эсвэл түүний АН-ын даргын суудалдаа үлдэхийн тулд намын гишүүдээ ажилтай байлгах гэсэн “улс төр” явагдаж буй бололтой. Түүнээс биш С.Эрдэнэ халааснаасаа мөнгө гаргаж ард түмний төлөө ийм жагсаал хийх үү. Олны яриа ортой л байдаг даа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна