УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх санаа нэг өдөр бий болоогүй. Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнтэй маргах аргагүй. Бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна