П.Анужин алдарт эх болжээ


“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгчдийн танил болсон хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр энэ талаараа "Мацагтан Монгол" группдээ хуваалцжээ.  “Миний бие амаржаад тун удаагүй байгаа ч ажилдаа эрч хүчтэй эргэн орлоо. Жингийн илүүдэлгүй үрээ тээх, түргэн тэнхрэх, сүү арвин байхаас эхлээд эрүүл биеийн сайханд хүрэх энгийн арга, мацгийн ухаанаас хуваалцах цуврал лайв маань эхлэх гэж байна!  "Авьяаслаг Монголчууд" шоуг шүүж байхдаа бие тулгар,  зургаан сартай байсан. Эрүүлд хүрэх энгийн аргуудад нэвтэрвэл бүхий л ээжүүд үрээ эрүүл, хөнгөн тээж болно" хэмээсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна