Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүд мэдээлэл хийж, С.Эрдэнэ АН-ыг удирдах эрхгүй хэмээн мэдэгдэж, огцрохыг шаардлаа. Тэд “АН-ын удирдлага буруу бодлого шийдвэр гаргаснаас болж 6 сарын өмнө 20 хувтай байсан намын рейтинг 7 хувь болтлоо буурчихаад байна. АН хийсэн ажилтай, хэлэх үгтэй улс төрийн нам.
Гэтэл С.Эрдэнийнн үг үйлдэл намын нэр хүндийг унагаж байна. Тиймээс түүний энэ үйлдэлийг тэвчиж чадахгүй тул С.Эрдэнийг АН-ын даргаасаа огцрохыг шаардаж байна. АН-ын жирийн гишүүдийн итгэлээр тоглож байгаа үйлдэлээ зогсоохыг хүсч байна.
Өнөөдөр 21 аймгийн 9 дүүрэг дээр С.Эрдэнийг эсэргүүцэж байна. Учир нь С.Эрдэнэ намын дунд болон анхан шатны байгууллагуудад шууд нөлөөлж, өөрийн хүнээ тавьж байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд л С.Батцогтыг томилсоноос бол өнөөдөр дүүргийн АН хуваагдахад хүрээд байна. Тиймээс С.Батцогтод ч мөн АН-ын СХД-ийг төлөөлөх эрх, ёсзүй байхгүй. Бид МАНАН-ггийн гар хөл болсон С.Эрдэнээс болоод намаасаа ичиж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна