Германы канцлерь Ангела Меркель өчигдөр Украины шинэ ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтан авах үеэр бие нь гэнэт салгалан чичирчээ. Канцлерийн бие хоёр орны төрийн дуулал эгшиглэж байх үеэрийнхүү муудсан бөгөөд тэрээр биеэ барих гэж хичээж буй нь илт байжээ. Тухайн өдөр агаарын хэм нэмэх 27 байжээ. Төрийн дуулал эгшиглэж дууссаны дараа канцлерийн бие хэвийн болсон байна. Уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр Меркелээс биеийнх нь талаар асуухад тэрээр хэдэн аяга ус уугаад зүгээр болсон хэмээн хариулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна