АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Mars Reconnaissance Orbiter” /MRO/ тойрог замын аппарат Ангараг гарагийн гадаргуу дээр саяхан бий болсон тогооны зургийг авсан тухай “Space” цахим хуудас мэдээлжээ.
Уг тогоо нь Ангараг гараг 1.5 орчим метрийн голчтой солиртой мөргөлдсөний дараа үүссэн гэж Аризонагийн их сургуулийн ажилтнууд мэдээлсэн байна. Тэд тойрог замын аппаратуудын авсан зургуудад дүн шинжилгээ хийдэг ажээ.
Тэнгэрийн хоёр биет мөргөлдөх үед асар хүчтэй дэлбэрэлт болж Ангарагийн гадаргууд 15-16 метрийн голчтой тогоо үүссэн байна. Дэлбэрэлт чухам яг хэзээ болсныг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байгаа аж. Судлаачдын тооцоолж байгаагаар, уг тогоо нь 2016 оны есдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарын хооронд бий болсон байна.
Сүүлийн 13 жилийн хугацаанд "MRO" төслийн хүрээнд ажиглалт хийх явцад Ангараг дээр ийм үзэгдэл бүртгэгдээгүй болохыг эрдэмтэд онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна