Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд концесст орох ёсгүй, ЗГ хасах чиглэл барина


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрээр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд  “ЗГ-ууд эмх цэгцгүй, залгамж чанаргүй ажиллабал ямар хор уршигтай вэ гэдгийг энэ удаагийн Засгийн газар туулж байна. Бид одоо ч эмзэг эдийн засагтай амаргүй нөхцөлд байна. 2015 оны Ил тодын тухай хууль банкны салбартай хэт хутгалдсанаас болж, авлигалтай тэмцэж чадаагүйгээс болж МУ саарал жагсаалтад орчихоод байсан. Энэ эрсдэл одоо ч байсаар байна. Тиймээс бид зарим томоохон асуудлыг ил тод мэдээлж байна” гэж тодотгоод энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Тухайлбал:

-Алтанбулаг-Зам үүд чиглэлийн автозамын барих шилжүүлэх концесс

-Дорноговь аймгийн Сайншандын 130 км автозамын концесс,

-Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барих тэргүүтэй 11 концессуудыг цуцлахаар шийдвэрлэжээ.

Засгийн газраас барих-ашиглах-шилжүүлэх чиглэлд Тавантолгой-Зүүнбаян Хангийн тѳмѳр тэргүүтэй таван тѳслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дараа Гишүүдэд хамааралтай концессууд цуцлагдсан юм уу, ААН-үүдийн хохирлыг барагдуулах асуудал үүсэх үү зэрэг сэтгүүлчдийн асуултад “УИХ-ын гишүүд концесст орох ёсгүй, хасах чиглэл барина. ААН-үүдийн хувьд холбогдох хуулийнх нь дагуу шийдээд явна. Ихэнх тѳслүүд ТЭЗҮ-гүй, тодорхой тѳлѳвлѳгѳѳгүй байна. Тиймээс урт хугацаандаа тѳлѳвлѳхѳѳс өөр арга байхгүй” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна