ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Яамдын тоог хуульчилж тогтооно


Үндсэн хуульд оруулахаар төлөвлөсөн Засгийн газартай холбоотой өөрчлөлтийг онцлон хүргэж байна.

Энэхүү өөрчлөлтөөр ХЗДХ, СЯ, ГХЯ, БХЯ, БОЯ-ыг хуульчилж,  Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн 7 хүртэл яамыг өөрөө байгуулах санал оруулж болохоор тусгажээ. Ингэснээр  дунджаар 10-12 яам, 12-15 сайдтайгаар  Засгийн газар ажиллана гэж үзэж буй аж.

Парламентийн өнгөрсөн 28 жилийн түүхээс харахад хамгийн цөөхөн буюу 9 яамтайгаар 1996-2000 оны Засгийн газар ажиллаж байжээ. Харин хамгийн олон нь 16 яамтай байжээ.

2012 оноос хойшхи Засгийн газрыг бүтцийг сонирхож үзвэл:

2012-2014 оны Н.Алтанхуягийн ЗГ - 16 яам 19 сайдтай

2014-2016 оны Ч.Сайханбилэгийн ЗГ -15 яам 19 сайдтай

2016-2017 оны Ж.Эрдэнэбатын ЗГ - 13 яам 16 сайдтай

2017- оны У.Хүрэлсүхийн ЗГ одоо 13 яам 16 сайдтай ажиллаж байна.

Энэхүү бүтцүүдээс харвал сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар бүхэн тогтсон бүтэцгүй, ЕС нь бодлогоо өөрөө төлөвлөж, чиглэлээ гаргадгаас Ерөнхий сайд хэн болохоос шууд хамаратайгаар яамд болон сайд нарын тоо байнга өөрчлөгдөж байжээ. Тиймээс төрийн болон салбарын бодлого алдагдах, залгамж үргэлжлэл алдагдах зэрэг олон ноцтой байдал үүсч байжээ. Тиймээс Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр төр, засгийн залгамж бодлогыг хадгалах, бүтэц бүрэлдэхүүнийг тогтвортой болгоно хэмээн төслийг санаачлагчид үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна