УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцаас уучлалт гуйна


УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцаас уучлалт гуйх шүүхийн шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнө  Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний талаар нэлээд зүйл ярьсан билээ. Уг асуудалтай холбогдуулж Б.Хурц хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байсан. Тэгвэл  өнгөрсөн сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Улмаар шүүх УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын эсрэг хийсэн мэдээллүүдээ баримтаар нотолж чадаагүй учраас ТЕГ-ын экс даргаас уучлалт гуйхаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна