Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нийт 17 шүүгч болон Ерөнхий шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар. Л.Оюун-Эрдэнэ нар энэ сарын 27-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Тэд дахин найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлэхийг шаарджээ.
Шаардлага бүхий тус албан бичигт:
"Бид 2019 оны 1 дүгээр сарын 28-нд "Баялагтаа эзэн Монгол" бүлэг байгуулан хуулийн засаглал, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлж байна. Төр засгийн удирдлагууд, ард түмнийхээ дэмжлэгийн үр дүнд Шударга бусын хонгилын толгойлогчид, МАНАН, мафийн гар хөл бологчид, 60 тэрбумын сүлжээг үндэслэгчид болох УИХ-ын дарга М.Энхболд, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг огцруулсан.
"Баялагтаа эзэн Монгол" бүлгээс 2019 оны 4 дүгээр сарын 15-нд Улсын прокурор Г.Жаргалсайханд олон нийтэд хүлээлт үүсгэсэн дарах 23 хэргийг хуулийн шударгаар шийдүүлэхээр хүргүүлсэн. Уг хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хууль хүчний байгууллагын шинэтгэлийн хүрээнд Шүүхийн байгууллагууд бугшсан хуульт ёсыг уландаа гишгэдэг, шударга бус тогтолцоог зоригтой өөрчлөхгүйгээр Монгол Улсад хуулийн засаглал, шударга нийгэм байгуулж чадахгүй юм.
Иймд дараах нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд та бүхэнд хүргүүлж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна