Улс орны нэр хүндийг унагасан Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татлаа


Монгол улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ. Тэрбээр 2016 онд Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогджээ. Гэвч өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрхээ урвуулан ашиглаж, өндөр үнэтэй автомашиныг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлжээ. Тиймээс Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөн тул ийнхүү албан тушаалаас нь эгүүлэн татсан байна. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна