Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нийт 17 шүүгч болон Ерөнхий шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн шийдвэртэй холбогдуулж эдгээр шүүгчид Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдөр тэдгээр эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн гурвыг нь хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал АТГ-аас Улсын дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийг саатуулан, шалгаж байгаа. Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Зориг тус шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь нараас тайлбар авахаар АТГ-т авчирсан гэх мэдээлэл байна. Эдгээр шүүгчид Ерөнхийлөгчийн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчид биш бөгөөд ямар хэргээр ийн тайлбар авч байгаа нь тодорхойгүй байна. Харин энэ талаарх мэдээллийг Прокурорын ерөнхий газрынхан "Энэ бол ташаа мэдээлэл. Цагдан хорьсон, саатуулсан зүйл байхгүй" хэмээн няцааж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧ НАРЫН НЭРС:ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна