ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТЫГ АНУ-ЫН ХИЛ ДЭЭР СААТУУЛЖЭЭ


Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар зургаадугаар сарын 26-нд нэр бүхийн 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлсэн.

Эдгээр 17 шүүгчийн нэг болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулжээ. Шүүгч С.Төмөрбат нь гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгээр хил нэвтрэх гэж байсан аж. Тэрбээр өнгөрсөн сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой нь гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна.

Ташрамд дуулгахад С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад амиа алдсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна