Хэдхэн сарын өмнө МАНАН-гийн мафийг устгана, төрийг цэвэрлэнэ хэмээн сэлмээ хуйнаасаа сугалсан У.Хүрэлсүхийн тэмцэл хаана ямар шатандаа явна вэ? МАНАН мафийн нууц ноёнтон, Монголын эзэн хэмээгдсэн ХХБ-ны ТУЗ-ийн дарга "сахал" Эрдэнэбилэгийн "Эрдэнэтийн 49" хувьчлалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Сангийн сайд Ч.Болор болон нэр бүхий шүүгчдийн холбогдсон хэргүүд яагаад таг болов?
Монгол улс ФАТФ-ын "саарал жагсаалтад" орсонтой холбогдуулан одоогийн төр, засгийн удирдлагуудаас буруутныг эрж хайж хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж буй. Гэтэл яг энэ цаг үетэй давхцан Н.Золжаргалын 2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа Австри улс руу 650 мянган ам.доллар шилжүүлсэн, уг мөнгийг нь эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж байгаа юм.шүүх хурал 2 дахь удаагаа шүүх дээр хойшлогдоод байна. Энэ дашрамд сонирхуулахад Н.Золжаргал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дотны найзууд бөгөөд Баянгол зочид буудал зэрэг Ерөнхийлөгчийн өмчлөлд байдаг обьектуудыг "их хувьчлал" нэрээр хувьчлан авахад нь гарамгай гавьяа байгуулсан гэдэг. Тиймээс шүүх дээр ямар нэгэн тохироо наймаа хэлцэл зөвшил хийгдээд байна уу гэх хардлага байна. Тиймээс өнгөрсөн өвөл, энэ хаваржингаа Монголыг донсолгож олон нийтийг бухимдуулсан МАНАН мафийн хэмээн нэрлэгдсэн хэргүүдийг дахин сануулья. Эдгээр хэргүүд бүгд өнгөрсөн зургадугаар сард шүүхэд шилжсэн хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй мартагдаад байна. Бид мартахгүй. Бас мартуулахгүй. Тиймээс эргэн сануулья.
1.Эрдэнэтийн 49 хувийн буюу "сахал" Эрдэнэбилэгийн шүүх хурал яагаад таг болов
"Эрдэнэтийн 49" хувийг хууль бусаар хувьчлан авсантай холбогдуулан хэдхэн сарын өмнө ХХБ-ны ТУЗ-ын дарга буюу "сахал" Эрдэнбилэг, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон," Монголын зэс корпорацийн" захирал Ц.Пүрэвтүшин, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Б.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг шалгасан нь Монгол даяар дуулиан болж байв. Энэ хэрэгтэй холбогдуулан шалгах явцад "сахал" Эрдэнэбилэг гэх энэ хүн Монголын уул уурхайн 46 лиценз болон монголын том том банк, үйлдвэр, ордуудын нууц. эзэн болох нь ил болсон. Тухайлбал:
- Худалдаа хөгжлийн банк
- Улаанбаатар банк
- Дарханы "Хөтөл"ийн цемент шохойн үйлдвэр
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр,
- Төмөртэйн орд,
- Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,
- Монголросцветмет нэгдэл болон эзэмшилд нь байдаг ашигт малтмалын ордууд,
- Асгатын стратегийн орд
- Эдгээрээс УБ банк нь ийслэлийн иргэдийн татвараар буюу Улаанбаатар сангийн хөрөнгөөр анх байгуулагдсан бөгөөд тухайн үед энэ хүний мэдэлд 99.9 % байсан гэдэг. Энэ мэт маш олон баримт, хуйвалдаан хууль бус үйлдлүүдийг нь илчилж байсан. Гэтэл одоо таг болсон. Мөн Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн газрыг хувьдаа авч 8,6 сая ам.долларын барьцаанд тавьчихсан байсныг нь Хотын захирагч С.Амарсайхан цуцалж нийслэлийн өмчдөө буцаан авсан. Үүнээс өөр нийслэлийн хэд хэдэн газрыг мөн эзэмшдэг .
"Сахал" Эрдэнэбилэг гэх энэ хүний "Эрдэнэтийн 49" хувийг хувюьчилж авсан асуудлаас гадна дээрх үйлдвэр, банк, орд газруудын хувьчлалын асуудлыг эргэн сөхнө хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдөр мартагдаад байна. Энэхүү дуулиант хүний дуулиант хэргүүдийг хэн, хаана гацаав. Эсвэл хэнтэй ямар тохиролцоо хийж эдгээр хэргүүдээ таг болгов? Эсвэл Монголын шүүх МАНАН мафиасаа салаагүй, "монголын эзэн" хэмээн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн өргөмжилсөн сахал Эрдэнэбилэг гэх хүн үнэхээр төрийг, засгийг, хууль хяналтыг, шүүхэд эзэн сууснаас Хүкийн маань эрх мэдэл хүрэхгүй байгаа юм биш биз.
2. ТӨРИЙН АЛБЫГ ХУДАЛДСАН ГЭХ 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбумын" хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч мөн л 2 дахиа хойшлогдоод байна. Тэднийг төрийн албыг худалдах 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм.
3. СТАНДАРТ БАНКНЫ ХЭРЭГ
“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст” группын захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын нэр холбогддог.
Хэргийг эргэн сануулбал, анх “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг. Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа билээ.
Д.Эрдэнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна