Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2017 онд “Ёс зүй ба Эрх зүй”, 2018 онд “Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд болж байсан бол энэ жил “Хэвлэлийн эрх чөлөө – Дижитал хувьсал” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү форумыг уламжлал ёсоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фредрих-Эбертийн Сан, Дойче Велле Академи хамтран зохион байгуулж, GoGo агентлаг, NTV телевиз дэмжин ажилласан юм. Форумд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн удирдлага, сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 130 гаруй төлөөлөл оролцож бүтэн өдөр чууллаа.
Хэвлэлийн эрх чөлөө болоод мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг форум нь илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариулт гэсэн бүтэцтэй өрнөсөн. Эхний илтгэлийг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр танилцуулсан бол Глоб Интернешнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө-сэтгүүл зүйн хараат бус байдал ”, Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протце “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын олон улсын туршлага”, Ньюс Агентлагийн дэд захирал Д.Нарантуяа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр нөлөө, амжилтын түүх” зэрэг илтгэлүүдийг танилцууллаа.
Харин эхний хэлэлцүүлэг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэл” сэдвээр болж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Глоб Интернешнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцсон бол “Дижитал эрх ба ёс зүй” хэлэлцүүлэгт Дойче Веллэ Академийн Сошиал медиа, дижитал эрхийн асуудал хариуцсан эксперт Юлиус Эндерт, Unlimited Media ХХК-ийн дэд захирал Ж.Хулан, Хүний эрхийн активист Б.Болорсайхан нар оролцож санал бодлоо солилцсон юм.
Бидэнд шинээр гомдол мэдүүлэх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна