“Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форумын хүрээнд “Монгол Брэнд” дэлхийд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж шилдгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан цом өргөмжлөл гардуулсан. “Шилдэг эко” бүтээгдэхүүнээр “Энару” ХХК-ийн бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг экспортын бүтээгдэхүүнээр “Хаадын Гэр” ХХК-ийн бүтээгдэхүүн, шилдэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Инару биомедикал ХХК-ийн бүтээгдэхүүн, шилдэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Монэмзим судалгаа үйлдвэрлэл ХХК, шилдэг экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Blue sky cashmere ХХК шалгарсан юм. Харин шилдэг түншлэлээр “Coops store” нэгдлийнхэн шалгарахаас гадна шилдгийг шилдэг цом, өргөмжлөлийг гардлаа. “Coops store” нэгдлийнхэн ирэх оны нэгдүгээр сард Япон Улсад болох “Монголд Үйлдвэрлэл” арга хэмжээнд оролцож бүтээгдэхүүнээ дэлхий дахинд сурталчлан таниулах эрхийн эзэн болж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна