Үндсэн хуулийн цэцийн гишүүд маргааш даргаа сонгох гэж байна. Өмнөх дарга Д.Одбаяр "өгзөг-ний асуудалд орж албан тушаалаас нь огцруулснаар энэ суудал эзэнгүй байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хууль дахь Цэцийн тухай хуульд "Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно" хэмээн заадаг.
ҮХЦ-ийн есөн гишүүн зургаан жилийн хугацаатай УИХ, ЕТГ, Улсын дээд шүүхээс оруулсан саналын дагуу томилогддог. Тэдний хоёрынх нь буюу Улсын Дээд шүүхээс санал оруулан, томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн шинэ даргаар Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Одбаяр нараас бусад зургаан гишүүний нэг нь сонгогдоно гэсэн үг.
ҮХЦ-ийн гишүүн Гунгаагийн Баясгалан, Шилагарьдын Солонго, Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү, Намжилын Чинбат нар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна