УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг сүүлийн үед Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл гарах болсон. Бүр түүнийг талийгаачтай маргалдаж буй бичлэг ч байгаа гэх. Улмаар Мөрдөн байцаах албанаас хэргийн талаар буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа талаар сүүлийн үед шуугих болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулжээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү төрийн ордонд амиа алдсан. Энэ хэрэг явдалтай холбоотой бичлэг байгаа бөгөөд тэнд тантай холбоотой зүйл бичигдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад "Тийм бичлэг байхгүй. Тийм зүйл огт болоогүй. Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн.
Мөн эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байна. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна.
Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш шүү дээ. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна