МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тогтолцоог эцэслэн шийдвэрлэжээ. Удирдах зөвлөлөөс энэ удаагийн сонгуулийг 2008 оны сонгуулийн хувилбараар буюу 26 тойрогт 76 мандаттай хувилбарыг дэмжжээ. Тус асуудлаар яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан. Гэвч энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөж болзошгүй гэх шүүмжлэлтэй тулгарсан учраас Удирдах зөвлөл цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзлээ.
Учир нь хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв дарамт учруулдаг. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Тиймээс Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог байна. дотроо хэд хэдэн мандаттай. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна