Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Тус мэдээллийн дараа прокурорын эх сурвалжууд "Ерөнхий прокуроор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа. Ямар нэг шийдвэр гараагүй байна" гэсэн мэдээллийг өгсөн.
Нийслэлийн Прокурорын Газраас хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзжээ.
Ийнхүү Д.Дорлигжав тэргүүтний хэргийг үргэлжлүүлэн шалгах болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна