Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ОНООСОН ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ПРОКУРОРТ БУЦААЛАА


Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Тэднийг Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар  буруутгаж, дөрвөн  жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хүчингүйд тооцож, хэргийг прокурорт буцаажээ. Харин таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна