Хуульч Б.Гүнбилэг ҮАБЗ-д Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн үйл ажиллагааны талаар хэлэлцэхийг хүссэн захидал илгээжээ. Тус захидалд “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл нь өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн чиг үүрэгтэй билээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Ц. Нямдоржийн талаар олон нийтийн дунд Жастын Батхүүгийн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан болон бусад асуудлаар тухайлбал FATF-ын Саарал жагсаалт, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцохтой зэрэгцэн Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг олон улсын гэрээнд харшлахаар үйл баримтуудыг нэрлэсэн хардлагууд олон нийтийн дунд газар авч, тэр дундаа УИХ-ын чуулганы сурвалжлага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө түүнийг Бэлла Виста хэмээх маш өндөр үнэтэй байранд үнэгүй амьдардаг нь Авлигын гэмт хэргийн шинжтэй байж болох талаар шуугиад өнгөрсөн. Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн цэцэд энэ талаар хандсан боловч, маргаан үүсгээгүй орхисон юм. Гэтэл энэ жил хуульчдын болон иргэдийн дунд манай салбарын сайдын талаар ноцтой мэдээллүүд хөвөрсөөр байна...
Хэрэв эдгээр үйл баримтууд үнэн бол энэ нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд харшаар нөлөөлж буй тул мэдээллийг нягтлан үзэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, хууль хяналтын байгууллагыг толгойлдог ХЗДХ-ийн сайд Ц. Нямдоржийн үйл ажиллагааны талаар танай байгууллага хараат бусаар хэлэлцэж өгөх байх хэмээн найдан энэхүү захидлыг бичив” гэсэн байна.
Тэрбээр Ц.Нямдорж сайдын үйл ажиллагааных нь тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хуульч Б.Энхбаяр нарын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, мэдээллийг захидалдаа дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна