Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.
Үүнд:
- Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
- Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
- ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
- БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
- ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
- ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,
- Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад зэрэг 11 томилгоог хийсэн байна. Энэ нь гэхдээ эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлах юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна