Г.Батхүү агсаныг амиа алдах үед дэргэдээс нь харсан гэх иргэний бичсэн мэссэж өчигдөр цацагдсан. Тэрхүү мэссэжинд Г.Батхүү агсаны амиа алдах үеийн 13 секундын бичлэг байгаа талаар бичсэн байсан юм.
Тус бичлэгт талийгаачтай хамт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан байж болзошгүйг зарим хүн таамаглаж байна. Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр твиттер хуудаснаа ингэж бичсэн байна.
Тэрбээр "Хуурамч гэрчийн “13 секундын бичлэг” гэх кино зохиол нь амилсангүй. Маш тодорхой асуудал дээр ингэж хогийн юм хийчихээд намайг бүдрэхийг харж алга ташина гэвэл бүтэхгүй ээ. Надад ч хэлэх, илчлэх олон баримт байна. Удахгүй тв гээр өөрөө гарч хэлнэ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна