Н.НОМТОЙБАЯРЫГ АРДЫН НАМ ГИШҮҮНЧЛЭЛЭЭСЭЭ ХАСАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Өчигдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл ирэх пүрэв гарагт Прокурорын байгууллагаас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналын томьёоллоор асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод буй.

Тэгвэл МАН-ын Хяналтын хороо хуралджээ. Тэд хуралдаанаараа намын нэрээр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан Н.Номтойбаярыг олон нийтийн газар танхайрсан зэрэг шалтгаанаар намынхаа гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна