Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог УИХ-тай зөвшилцөх саналаа татжээ


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд нарын томилгоог УИХ-тай зөвшилцөх саналаа татсан тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.

Ерөнхийлөгч 11 Элчин сайд нарыг томилохоор Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар 11 элчин сайд нарыг бүгдийг нь дэмжсэн ч МАН-ын бүлэг хоёр Элчин сайдыг хүлээж аваагүй.

Тодруулбал, БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр нарыг томилохыг дэмжээгүй юм. Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй, Ч.Бүрэнбаярыг нас өндөр хэмээн дэмжээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцсөн саналаа буцааж татсан бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна