УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж дуусчээ. Улмаар УИХ-ын гишүүн Н.Номтойбайрын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч шийдвэрийг албажуулах УИХ-ын тогтоол нь батлагдаагүй байна.
Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхөөр болсоноо дөнгөж сая дуулгалаа.
Тэрбээр энэ талаараа “Би УИХ-аас бүр мөсөн явж байна. Гэхдээ би улстөрөөс хөндийрөхгүй. Зүгээр л тодорхой хугацаагаар чөлөө авч байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна