Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгчээ. Чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын тухай хуулийн 6.6.3-ыг үндэслэн хэмээн бичсэн байна. УИХ-ын тухай хуулийн 6.6-д гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болгох тохиолдлуудыг заасан байх бөгөөд 6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан заалтыг үндэслэн чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна