Намрын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо ингэж ажиллажээ


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр Төрийн ордонд  танилцууллаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 4091 хуудас бүхий 818 өргөдөл ирүүлсэн. Өргөдлийн байнгын хороонд хандаж, тайлант хугацаанд 201 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 164 өргөдлийг шийдвэрлэж, 37 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. ӨБХ Намрын чуулганы хугацаанд нийт дөрвөн удаа хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр гурван удаа үүрэг өгч, дөрвөн удаа албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. ӨБХ-ны дүрмийн дагуу Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэд, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийг багцлан нээлттэй хэлэлцүүлэг, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж, иргэдийг төрийн шийдвэр гаргалтад төлөөллийн зарчмаар шууд оролцоог хангаж ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тууштай ажиллан тодорхой шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байгааг онцлон тэмдэглэлээ.
  1. Агаарын бохирдлын бууруулах чиглэлээр
Өргөдлийн байнгын Агаарын бохирдол түүний хор хохирлыг бууруулах чигэлээр Засгийн газарт 2017 оны нэгдүгээр тогтоолоор Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлийг өгч байсан. Мөн 2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа аудит хийлгэж, сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 750 тэрбум төгрөгийг тодорхой үр дүнгүй зарцуулсан талаар мэдээлж байсан. 2016 оноос хойш арван удаагийн хурал, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэг тогтоол, гурван удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг өгсний үр дүнд:
  1. Туул голыг хамгаалах чиглэлээр:
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голыг хамгаалах чиглэлээр байнгын хорооны хурал, хэлэлцүүлэг, газар дээр нь очиж ажиллан дөрвөн удаагийн үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байсан 56 иргэд, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Мөн туул голыг хамгаалах чиглэлээр ӨБХ-оос Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барих, үүнд Туул голыг хамгаалах цагдааг ажиллуулахыг тусгаж өгөх саналыг оруулах чиглэлээр Засгийн газарт 2016 оны 03, 2018 оны 06 дугаар тогтоолуудаар үүрэг өгсний үр дүнд Засгийн газраас 2020 онд Экологийн цагдаагийн нэг байгуулах шийдвэр гаргасан.
  1. Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Төрийн бус байгууллага болон 927 иргэнээс ӨБХ-нд ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж 2018 оны тавдугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Үүний үр дүнд:
  • Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 20-ны 189 дүгээр тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тогтоол гаргасан.
  • Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн зориулалтаар Нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газрыг олгохоор шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна