Ерөнхийлөгч Х.Баттулга Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчлал хийж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзсан. Уг айлчлал хагас өдөр үргэлжилсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаныхан өчигдөр орой эх орондоо ирсэн юм.

УОК-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч болон албаныхныг үйлчилж буй дүрэм журмын дагуу 14 хоног тусгаарлаж, тандалт хийж, шинжилгээ авна гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийг 2-р эмнэлэгт тусгаарлажээ.

Харин Ерѳнхийлѳгчтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарласан байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна