УИХ-ын дарга Г.Занданшатар тусгаарлагдаж, шинжилгээ өгчээ

3 цаг 24 минутын өмнө

ХБНГУ-ын "ASB" байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар манай улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр зургаан хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэд манай улсад ирсэнийхээ дараа УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзалт хийсэн юм.

Гэвч ДЭМБ-ийн төлөөлөл халдвар илэрсэн Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн тул бүгд тусгаарлагдаж шинжилгээ өгчээ. Уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн өчигдөр тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн байна. УИХ-ын дарга болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Улмаар "ASB" байгууллагын нэг ажилтан нь нутаг буцаж, таван хүн дээр ажиглалтын хугацаа үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна