Канадын Ерөнхий сайдын гэргий коронавирусний халдвар авчээ


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэмерон Ахмад мэдээлжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо гэргий Софид нь вирусний гаралтай өвчний шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Трюдогийн эхнэр Их Британиас саяхан ирсэн бөгөөд лхагва гаргийн шөнө “бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна.

Ахмадын мэдээлснээр, Трюдод өвчний шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа боловч тэрбээр эхнэрийнхээ адил гэртээ 14 хоног тусгаарлагдах аж.

https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна