“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулах захирамж гаргалаа.
Дарга Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд А.Цанжид-Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор Л.Дашням-МУСГЗ, доктор профессор Г.Мэнд-Ооёо-Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт Г.Мягмарсамбуу-ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор Б.Цогтбаатар-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Баатархүү-Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Н.Ням-Осор-ИЗИС-ын захирал, доктор, профессор Н.Наранбаатар-УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Г.Пүрэвбат-Бурханч лам, доктор
Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшх ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсон, цаашид музейг төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулах нь зүйтэйг хэллээ.
Мөн чанартай, өргөн утга агуулга бүхий, үндэсний үнэт өв болохуйц, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсын үүх түүхийг таниулах, үнэ цэнэтэй, давтагдашгүй музей болгох ёстой. Үүний төлөө хичээн ажиллахыг хүсэж, үүрэг болголоо.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна