Ерөнхий сайд бүх шатны боловсролын байгууллагын есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг "Цар тахлын хүрээнд боловсролын салбарт хөл хорио тавьсан. 190 гаруй улсад 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна. Манай улсын хувьд тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусна. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ.
12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг судалж байна. Эхний ээлжинд бид 28,000 хүүхдэдээ бүх сурах бичиг CD-ийг хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна