- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний хүсэлтийг өнөөдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж, хүсэлтийг хүлээж авсан байна.
Учир нь тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөх тул ийнхүү өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргажээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ ЕНБД асан Ц.Тувааныг тус намын дэд даргаар томилуулах санал оруулж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Түүний оронд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна