УОК-ын 17-р хурал болж өндөрлөлөө. Тус хурлаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байна. Тэрбээр "4 дүгээр сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд гээд нийт дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байна. Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа. Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Их дээд сургууль 8-р сарын 15-наас төгсөлтөө зохион байгуулна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна