УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа. Энэ талаар С.Эрдэнэ "Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал аль нэг улс төрийн намын асуудал биш, үндэсний аюулгүй байдлын асуудал учраас бүх улс төрийн нам, иргэд, төрийн буй байгууллагад хамаатай” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна