Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт тусгаарлалтаас гарна


Энэ сарын 3-нд газардсан Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардсан. Уг нислэгээр 255 иргэн эх орондоо ирсэн бөгөөд Улсын онцгой комиссын шийдвэрээр японоос ирсэн иргэд болон нислэгийн баг бүрэлдэхүүнийг 21 хоног тусгаарлаж, эрүүл мэндийн ажиглалтад авсан. Өнгөрсөн хугацаанд тэдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Эдгээр иргэдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн. Түүний хувьд АНУ, Европоос дамжин, уг нислэгээр ирж, Улмаар “Toyoko-Inn” сүлжээ зочид буудалд тусгаарлалтад орсон. Түүний тусгаарлалтын хугацаа дуусах дөхөж байна. Ирэх долоо хоногийн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажиглаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гарахгүй бол гэрийн тусгаарлалтад оруулах аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна