Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдээлэл хийж, АН-ын дарга С.Эрдэнийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр "МАН-ын 60 тэрбумтай ижил схем Ардчилсан намд бий болоод байна. Шинэчлэлийн хөдөлгөөнөөс С.Эрдэнэд удаа дараа бохир мөнгө, 100 сая төгрөгийнхөө бодлого, Үндсэн хууль зөрчсөн асуудлаа хүчингүй болго гэсэн албан шаардлага, зөвлөмж, хүсэлт илгээсэн ч өнөөдрийг хүртэл энэ байр суурь дээрээ гүрийсээр байна. Үүнээс болоод Ардчилсан нам сонгуульд нэр дэвших нь эргэлзээтэй. Нэр дэвшигчид нь хуулийн хариуцлага хүлээхээр хэмжээнд хүрчихээд байгаа учраас 100 сая төгрөгийн асуудлыг хүчингүй болгож, санаачилсан С.Эрдэнийг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулж, намаас нь огцруулах хэмжээнд шийдвэр авахыг хүсэж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна